Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 

Шүүхийн захиргааны тухай хуулиас

ДӨРӨВ ДҮГЭЭР БҮЛЭГ

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА

20 дугаар зүйл. Шүүхийн тамгын газар 

      20.1.Шүүх тамгын газартай байна.

      20.2.Бүх шатны шүүхийн тамгын газар үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд тайлагнана.

      20.3.Шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл батална.

      20.4.Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл тогтооно.

      20.5.Шүүхийн тамгын газар нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

21 дүгээр зүйл. Шүүхийн тамгын газрын чиг үүрэг 

      21.1.Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

            21.1.1.энэ хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

            21.1.2.шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

            21.1.3.шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих;

            21.1.4.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;

            21.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;

            21.1.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;

            21.1.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

 


 

 

 

 

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА

 

 

Овог нэр: Энхбаяр Энхтүвшин

Төрсөн газар: Улаанбаатар хот

Төгссөн сургууль: 2009 онд Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжилээр төгсөж, 2012 онд ИХОУИСургуулийг хууль зүйн ухааны магистраар төгссөн.

Хаана ажиллаж байсан: 2009-2012 онд LEXUS Consulting group-д Хуулийн албаны зөвлөх.
2009-2012 онд CORPOREIT consulting group-д хуулийн албаны зөвлөх.

2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд, Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхэд тамгын газрын дарга.

2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс, 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн хооронд Сум дундын 16 дугаар шүүхэд тамгын газрын дарга.

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд тамгын газрын даргаар одоог хүртэл ажиллаж байна.

 

Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031