Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Манай шүүх нь Монгол Улсын Их хурлын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүх байгуулах тухай, Монгол улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2, 3 дугаар зүйлүүдийг үндэслэн 2013 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Цогцэций, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрийг харьяалан иргэн, эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааг эрхлэн үйл ажиллагаа эхлүүлсэн.
Тус шүүх нь одоогоор 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх үйл хэргийг эрхэм зорилго болгон ажиллаж байна.

Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Арваннэгдүгээр сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930